- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ /Эзэн богд Чингис хаан-Тэмүүжиний мэндэлсний 850 жилийн ой/
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 6 дугаар сарын 5-ны өдөр
Дугаар 196
Улаанбаатар хот
ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 4 дүгээр зарлиг, Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор баталсан "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам", Шинжлэх ухааны академийн саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Эзэн богд Чингис хаан-Тэмүүжиний мэндэлсний 850 жилийн ойг 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ёслон тэмдэглэсүгэй.
/1 дүгээр хавсралтыг ЗГ-ын 2012 оны 7 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2. Ойн арга хэмжээг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг 1 дүгээр, ойн арга хэмжээний төсвийг 2 дугаар хавсралт ёсоор баталж, ойн арга хэмжээнд шаардагдах 270.0 (хоёр зуун далан) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Д.Хаянхярваад зөвшөөрсүгэй.
3. Эзэн богд Чингис хаан-Тэмүүжиний мэндэлсний 850 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан хэрэгжүүлэхийг Зохион байгуулах комисст даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР
Сангийн сайд Д.ХАЯНХЯРВАА
Текст томруулах
A
A
A