A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ, ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН БҮТЦИЙГ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 55-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 9 дүгээр Улаанбаатар сарын 15-ны өдөр Дугаар 35 хот

УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ, ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН БҮТЦИЙГ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ

/ЗГ-ын 2015-2-9-ний өдрийн 55-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.5-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид төрийн үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий "Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв" улсын төсөвт үйлдвэрийн газар; хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, цалин хөлс, хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх, сургалт явуулах үүрэг бүхий "Хөдөлмөрийн судалгааны институт" байгуулж Хөдөлмөрийн яамны харьяанд ажиллуулсугай.

2. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөж, Хөдөлмөрийн яам шинээр байгуулагдсантай холбогдуулан "БНСУ дахь Нэг цэгийн үйлчилгээний төв"-ийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлахыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт даалгасугай.

3. "Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв" улсын төсөвт үйлдвэрийн газар, "Хөдөлмөрийн судалгааны институт"-ийг батлагдсан орон тоо, төсвийн багцдаа багтаан зохион байгуулахыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Хөдөлмөрийн сайд Я.САНЖМЯТАВ