A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 9 дүгээр Улаанбаатар сарын 15-ны өдөр Дугаар 36 хот

ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭС БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 8-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 27.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 137.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөж, Хөдөлмөрийн яам шинээр байгуулагдсантай холбогдуулан аймаг, нийслэлийн дүүрэгт Хөдөлмөрийн хэлтэс байгуулсугай. 2. Тухайн аймаг, дүүргийн хөгжлийн чиг хандлага, хүн амын төвлөрөл, үйлчилгээ үзүүлэх иргэдийн тоог харгалзан аймаг, нийслэлийн дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн орон тооны хязгаарыг 30 хүртэл байхаар тогтоосугай.

3. Аймаг, нийслэлийн дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагааны зардлыг улсын төсөвт жил бүр тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Ч.Улаанд, аймаг, нийслэлийн дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт тус тус даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлд "-Хөдөлмөрийн хэлтэс" гэж нэмсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Хөдөлмөрийн сайд Я.САНЖМЯТАВ