A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012  оны 10 дугаар                                                                                                                                                                                 Улаанбаатар
сарын  13-ны   өдөр 
                                                                                 Дугаар 87                                                                                       хот 
 

                                                           ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙГ ӨӨРЧЛӨН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

(Засгийн газрын 2019 оны 152 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Дээд боловсролын тухай хуулийн 6.3-т заасныг үндэслэн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дотоод хэргийн их сургуулийг хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд Хууль сахиулахын их сургууль болгон өөрчлөн зохион байгуулсугай.

2. Хууль сахиулахын их сургуулийн захирлыг 2012 оны 10 дугаар сард багтаан томилж, бүтэц, орон тооны хязгаар, дүрмийг баталж мөрдүүлэхийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд даалгасугай.

3. Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн, Тусгай мэргэжлийн сургалтын төвийг Хууль сахиулахын их сургуульд нэгтгэсүгэй./ЗГ-ын 2014-10-4-ний өдрийн 314-р тогтоолоор хассан/

4. Хууль сахиулахын их сургуулийн сургалтын хөтөлбөр, агуулга, чанарыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, сургалтын орчинг сайжруулах, багш нарыг мэргэшүүлэх талаар төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж ажиллахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд даалгасугай.

5. Хууль сахиулахын их сургуулийн төсвийг Хууль зүйн сайдын төсвийн багцад жил бүр тусган санхүүжүүлж байхыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Гамшиг судлалын хүрээлэн байгуулах тухай” Засгийн газрын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 156 дугаар тогтоол, “Дотоод хэргийн их сургууль байгуулах тухай” Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 229 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                                                 Н.АЛТАНХУЯГ


Хууль зүйн сайд                                                                      Х.ТЭМҮҮЖИН