A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССУУДЫН МОНГОЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 13-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 10 дугаар Улаанбаатар сарын 13-ны өдөр Дугаар 88 хот

ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССУУДЫН МОНГОЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 13-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засгийн газар, гадаад улсын Засгийн газар хооронд байгуулсан худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай. /Энэ тогтоолын хавсралтад ЗГ-ын 2014-6-18-ны 196-р тогтоолоор нэмэлт орсон/

2. Тухайн оронтой явуулж байгаа хамтын ажиллагааны цар хүрээ, зонхилох чиглэл, хуралдаанаар хэлэлцэх асуудалтай уялдуулан хуралдаанд Монголын талаас оролцох төлөөлөгч, шинжээчийн бүрэлдэхүүнийг комиссын Монголын хэсгийн дарга нар тухай бүр томилж байхаар тогтоосугай.

3. Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн нарийн бичгийн даргын үүргийг Гадаад харилцааны яамны тухайн улсыг хариуцсан ажилтан гүйцэтгэж байхаар тогтоосугай.

4. Шаардлагатай тохиолдолд Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийг холбогдох комиссын Монголын хэсгийн даргатай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бусад гишүүдээс удирдаж байхыг зөвшөөрсүгэй./ЗГ-ын 2014-9-4-ний өдрийн 283-р тогтоолоор нэмсэн/

5. Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн үйл ажиллагааны зардлыг Гадаад харилцааны сайдын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Ч.Улаан, Гадаад харилцааны сайд Л.Болд нарт үүрэг болгосугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2008 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 6 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2009 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 272 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 88 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. /Энэ тогтоолын хавсралтад 2012-12-22-ны 194, 2013-5-30-ны 203, 2013-6-8-ны 205, 2013-8-23-ны 302, 2013-10-19-ний 349-р тогтоолоор тус тус өөрчлөлт орсон/