Хэвлэх DOC Татаж авах
ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭХ АЖЛЫГ УРАМШУУЛАХ ТУХАЙ

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

2004 оны 6 дугаар

сарын 17-ны өдөр                                                                                 Дугаар 295                                                                                                Улаанбаатар хот

 



ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭХ АЖЛЫГ УРАМШУУЛАХ ТУХАЙ
 

Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2004 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 9 дүгээр тэмдэглэлийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг.Иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагуудын өөрсдийн хүч хөрөнгөөр хот, нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон гэр хорооллын хашаа, орон сууцны орчинд тарьж суулгасан мод, сөөгийг амьдралт, ургалтын байдлыг харгалзан 2 жилийн дараа урамшуулж байх журмыг хавсралт ёсоор баталсугай.

Хоёр.Энэхүү журмын дагуу урамшлалд шаардагдах хөрөнгийг 2006 оноос эхлэн жил бүрийн хот тохижилтын урсгал зардалд төсөвлөж байхыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү эдийн засаг, төрийн сангийн хэлтэс /Д.Ганболд/-т зөвшөөрсүгэй.

Гурав.Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг бий болгох, цэцэрлэгжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн ашиглаж, эзэмшиж, өмчилж байгаа газрын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх асуудлыг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж байхыг Нийслэлийн Газрын алба /Б.Төмөрхуяг/-нд даалгасугай.

Дөрөв.Журмын дагуу мод сөөгийг тоолж бүртгэх, үнэлэх, тарьж ургуулсан этгээдийг урамшуулахтай холбогдсон аргачлалыг боловсруулах, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилах, нийтэд ил тод болгоход чиглэгдсэн ажлыг өргөн зохион байгуулж, үр дүнг тооцож ажиллахыг Захирагчийн ажлын алба /Ц.Болд/-нд даалгасугай.


 

                                                                                

 

 

                                                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

 

 

                                УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ                                                М.ЭНХБОЛД