A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр

Дугаар 124

Улаанбаатар хот

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын ардын жүжигчин Дэндэвийн Чимид-Осорын мэндэлсний 100 жилийн ойг 2012 оны 12 дугаар сард тэмдэглэсүгэй.

2. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн, ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг тус тус баталж, 2012 оны батлагдсан төсөвтөө багтаан ойн арга хэмжээг зохион байгуулахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ