A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТОГТООЛЫН ХАВСРАЛТЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019-1-9-ний өдрийн 5 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 24-ний өдөр Дугаар 142 хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

(Засгийн газрын 2019-1-9-ний өдрийн 5 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 1997 оны 52 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдгийн нийтлэг тодорхойлолт ба дагалдах мөнгөн шагналын хэмжээ"-ний 1 дэх хэсгийн "Монгол Улсын сайд" гэснийг "холбогдох сайд, Засгийн газрын агентлагийн дарга" гэж, 2 дахь хэсгийн "30000 ¬(гучин мянга)" гэснийг "100000 (нэг зуун мянга)" гэж тус тус өөрчилсүгэй.

2. Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдгийн төрөл болон тэдгээрийг олгох эрх бүхий албан тушаалтны жагсаалт"-ыг дор дурдсанаар шинэчлэн баталсугай:

ЗАСГИЙН ГАЗРЫН САЛБАРЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН БУЮУ ХҮНДЭТ ТЭМДГИЙН ТӨРӨЛ БОЛОН ТЭДГЭЭРИЙГ ОЛГОХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫ ЖАГСААЛТ

Тэмдгийн төрөл

Шагнал олгох эрх бүхий

албан тушаалтан

1.

“Ардын авьяастан” тэмдэг

Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

2.

“Аялал жуулчлалын тэргүүний ажилтан” тэмдэг

Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

3.

“Байгаль орчны тэргүүний ажилтан” тэмдэг

Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

4.

“Батлан хамгаалахын тэргүүний ажилтан” тэмдэг

Батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

5.

“Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” тэмдэг

Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

6.

“Боловсролын тэргүүний ажилтан” тэмдэг

Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

7.

“Гаалийн тэргүүний ажилтан” тэмдэг

Гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

8.

“Газрын тосны тэргүүний ажилтан” тэмдэг

Газрын тосны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

9.

“Газрын харилцааны тэргүүний ажилтан” тэмдэг

Газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

10.

Зэвсэгт хүчний хүндэт тэмдэг

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга

11.

“Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан” тэмдэг

Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

12.

“Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан” тэмдэг

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын агентлагийн дарга

13.

“Нийтийн аж ахуйн тэргүүний ажилтан” тэмдэг

Барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

14.

“Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан” тэмдэг

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

15.

“Онц гал сөнөөгч” тэмдэг

Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

16.

“Онц тээвэрчин” тэмдэг

Авто тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

17.

“Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан” тэмдэг

Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

18.

“Санхүү, банкны тэргүүний ажилтан” тэмдэг

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

19.

“Соёлын тэргүүний ажилтан” тэмдэг

Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

20.

“Стандарт, хэмжил зүйн тэргүүний ажилтан” тэмдэг

Стандартчилал, хэмжил зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

21.

Төрийн тусгай хамгаалалтын хүндэт тэмдэг

Тагнуулын төв байгууллагын дарга

22.

“Тэргүүний барилгачин” тэмдэг

Барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

23.

“Тэргүүний геологич” тэмдэг

Уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

24.

“Тэргүүний замчин” тэмдэг

Авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

25.

“Тэргүүний уурхайчин” тэмдэг

Уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

26.

“Тэргүүний хоршоологч” тэмдэг

Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

27.

“Улсын аюулгүй байдлыг хангах газрын тэргүүний ажилтан” тэмдэг

Тагнуулын төв байгууллагын дарга

28.

“Улсын бүртгэлийн тэргүүний ажилтан” тэмдэг

Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

29.

“Улсын мэргэжлийн хяналтын тэргүүний ажилтан” тэмдэг

Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

30.

“Үйлдвэрийн тэргүүний ажилтан” тэмдэг

Үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

31.

“Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” тэмдэг

Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

32.

“Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан” тэмдэг

Үйлдвэр, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

33.

“Худалдааны тэргүүний ажилтан” тэмдэг

Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

34.

“Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдэг

Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

35.

“Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан” тэмдэг

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

36.

“Хүндэт дипломат” тэмдэг

Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

37.

“Хүндэт төмөр замчин” тэмдэг

Төмөр замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

38.

“Хүндэт хилчин” тэмдэг

Хил хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

39.

“Цагдаагийн алдар” хүндэт тэмдэг

Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

40.

“Шилдэг зохион бүтээгч” тэмдэг

Оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

41.

“Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” тэмдэг

Шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

42.

“Шинийг санаачлагч” тэмдэг

Оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

43.

“Шуудангийн тэргүүний ажилтан” тэмдэг

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны асуудал хариуцсан Засгийн газрын агентлагийн дарга

44.

“Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын тэргүүний ажилтан” тэмдэг

Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

45.

“Эдийн засгийн тэргүүний ажилтан” тэмдэг

Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

46.

“Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” тэмдэг

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

47.

“Эрчим хүчний тэргүүний ажилтан” тэмдэг

Эрчим хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

3. Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдэг олгох журмыг баталж, мөрдүүлэхийг холбогдох сайд, Засгийн газрын агентлагийн дарга нарт даалгасугай.

4. Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдэг олгоход шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Ч.Улаан болон холбогдох сайд, Засгийн газрын агентлагийн дарга нарт үүрэг болгосугай.