A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ПРОТЕЗ, ОРТОПЕДИЙН БОЛОН ТУСГАЙ ХЭРЭГСЛИЙН ЖИШИГ ҮНИЙГ ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 316-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 12 дугаар Улаанбаатар сарын 1-ний өдөр Дугаар 153 хот

ПРОТЕЗ, ОРТОПЕДИЙН БОЛОН ТУСГАЙ ХЭРЭГСЛИЙН ЖИШИГ ҮНИЙГ ТОГТООХ ТУХАЙ

/ЗГ-ын 2017 оны 316-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.2, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийгмийн халамжийн сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жишиг үнийн жагсаалтыг хавсралт ёсоор баталж 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

2. Үнэ, тариф болон амьжиргааны өртгийн өөрчлөлтийг харгалзан протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жишиг үнийн хэмжээнд тухай бүр өөрчлөлт оруулах талаар санал боловсруулан Засгийн газарт оруулж шийдвэрлүүлж байхыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ