A

A

A

Бүлэг: 1979

/ХЗДХС-ын 2018.01.30-ны өдрийн 1-1/551-р албан бичгээр бүртгэлээс хассан/

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2008 оны 2 дугаар

сарын 16-ны өдөр Дугаар 38 Өндөрхаан

ХҮҮХДЭД ТӨРСНИЙ ГЭРЧИЛГЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 25 дугаар тушаал, Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн даргын 2007 оны 01/497 албан бичгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Арвандолдугаар жарны алтан гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-н буюу 2007 оны 2 сарын 18-ны өдрөөс эхлэн шинээр төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээг үнэ төлбөргүй олгож бүртгэхийг зөвшөөрсүгэй.

2.Хүүхдэд төрсний гэрчилгээг үнэ төлбөргүй олгож ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.Энэ тушаалын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн Иргэний бүртгэл мэдээллийн албаны дарга Ш.Минжбатад даалгасугай.

ЗАСАГ ДАРГА С.ЖАРГАЛ