A

A

A

Бүлэг: 1979

/ГТЕГ-ын 2016-12-206-ны А/227-р тушаалаар хүчингүй болсон/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2012 оны 11 дүгээр сарын 30 Дугаар A/227 Улаанбаатар хот

Журамд өөрчлөлт оруулах тухай

Гаалийн тухай хуулийн 271.1.2 дахь заалт, Мэргэжлийн зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Гаалийн ерөнхий газрын даргын 2011 оны 256 дугаар тушаалаар батлагдсан "Ачааны манифест нөхөн бичих, хянах, бүртгэх журам"-ын дараахь заалтуудыг дор дурьдсанаар өөрчлөн найруулсугай:

3.1.5. Гаалийн улсын ахлах байцаагч манифестын мэдээллийг шалгаж, "Зөвшөөрөх" товч дарснаар бараа, тээврийн хэрэгслийг хүлээн авах гаалийн хяналтын бүсэд манифест сүлжээгээр илгээгдэнэ.

3.1.12. Гаалийн хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч дугтуйны битүүмжлэл алдагдсан эсэх, гаалийн тэмдэглэгээ гэмтсэн эсэхийг хянаж, зөрчилгүй тохиолдолд дугтуйг задлан, дагалдах бичиг баримтыг шалган, гаалийн хяналтын бүс эзэмшигчээс сүлжээгээр илгээсэн хүсэлтийг хүлээн авч, "Бүртгэх" товч дарж бүртгэн, "Зөвшөөрөх" товч дарж барааг гаалийн хяналтын бүсэд орох зөвшөөрөл өгнө.

5.1.1. Манифест нөхөн бичиж буй тээвэрлэгч гүний гаалийн хяналтад илгээгдэх барааны манифестыг Автотээврийн хэрэгслийн бүртгэлийн программын мэдээлэл, тээврийн баримт болон дагалдах бичиг баримтыг үндэслэн нөхөн бичиж, бичлэгийг гаалийн байгууллагад сүлжээгээр илгээнэ.

7.3. Нэг гаалийн байгууллагын гаалийн хяналтын бүс хооронд импортын манифесттай ачааг дараах тохиолдолд шилжүүлнэ :

2.Мөн журмын 3.1.6, 3.1.7, 5.4.3 дугаар заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэхүү тушаалыг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ