Хэвлэх DOC Татаж авах
ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР БОЛГОХ ТУХАЙ /ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2016.09.28 а/439 дүгээр захирамжаар хүчингүй болсон/

/ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2016 9 дүгээр сарын 28-ны өдрийн а/439 дүгээр захирамжаар хүчингүй болсон/

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ


2005 оны 03 дугаар

сарын 28-ны өдөр                                                                                           Дугаар 33                                                                                                 Арвайхээр

 


ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР БОЛГОХ ТУХАЙ

 


 

Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 52.2.1, 52.2.6, 52.2.10, Ариун цэврийн тухай хуулийн 15.2.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 9.1.4 дүгээр заалтуудыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг.Сар бүрийн дөрөвдүгээр долоо хоногийн “Баасан” гаригийг “Эрүүл мэнд”-ийн өдөр болгосугай.

Хоёр.“Эрүүл мэнд”-ийн өдрөөр хийх ажлын удирдамжийг хавсралтаар баталсугай.

Гурав.Эрүүл мэндийн өдрөөр хийх ажлыг батлагдсан удирдамжийн дагуу зохион байгуулан хэрэгжүүлэхийг сумдын Засаг дарга нар, байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, нийт иргэдэд үүрэг болгосугай.

Дөрөв. Энэхүү захирамжийг хэрэгжүүлэх, биелэлтийг тооцох ажлыг удирдлага зохион байгуулалтаар ханган тухай бүр мэдээлж байхыг Мэргэжлийн хяналтын газар /Р.Мижидсүрэн/, Эрүүл мэндийн газар /Б.Саямаа/-т тус тус даалгасугай.

 

 

 


 

ЗАСАГ ДАРГА                                                 Б.ЭРДЭНЭБИЛЭГТ