Хэвлэх DOC Татаж авах
ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ 

 

2012 оны 11 сарын 19                                              Дугаар 244                                                                                       Улаанбаатар хот

 

Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах
журам батлах тухай

 

            Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, 11.1.17 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

            1. “Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн төслийг батлах маягтыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

            2. Батлагдсан журмын дагуу төсвийн төслөө боловсруулахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч, орон нутгийн төсөвт байгууллагын төсвийн шууд захирагч, Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлдэг улсын төсөвт байгууллагын төсвийн шууд захирагч нарт тус тус үүрэг болгосугай.

           3. Орон нутгийн тухайн шатны төсвийн төслийг энэ тушаалын 2 дугаар хавсралтад заасан загвар маягтын дагуу батлуулахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

          4. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Төсвийн бодлогын газар /Ж.Ганбат/-т даалгасугай.

          5. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2005 оны 240 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

                       

                                                                          САЙД                                                             Ч.УЛААН

 

Улсын нэгдсэн бүртгэлийн 2012 оны 12 сарын 19-ний  өдрийн 3351 дугаарт бүртгэв.