Хэвлэх DOC Татаж авах
БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

2012 оны 12 дугаар                                                                                                                                                                                  Улаанбаатар
сарын  15-ны  өдөр                                                                                  Дугаар 171                                                                                      хот


БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ


Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Барилгын тухай хуулийн 5.1.2-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

1. “Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр”-ийг хавсралт ёсоор баталсугай.

 

2. “Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хамтран боловсруулж батлуулахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан,Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр,Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Үйлдвэр , хөдөө аж ахуйн сайд Х,Баттулга, Байгаль орчин, Ногоон хөгжлийн сайд С.Оюун, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт даалгасугай.

 

3. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах  хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусгах, хувийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулах, олон улсын банк, санхүүгийн байгууллага, хандивлагчдын зээл, тусламж, төсөлд хамруулах замаар санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

4. Улаанбаатар хотын баруун, зүүн хэсэгт барилгын материалыг авто болон төмөр замаар тээвэрлэх, ачиж буулгах, нөөцлөх зориулалттай терминал байгуулах байршлыг тогтоож, тэдгээрийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулан төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барьж байгуулах асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр,  Зам, тээврийн сайд А.Гансүх, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт даалгасугай.

 

5. Хөтөлийн цементийн үйлдвэрийг шинэчлэх болон  Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн төмрийн хүдрийг шууд ангижруулах технологийн шугамыг өргөтгөх ажлуудын явцыг эрчимжүүлж, хугацаанд нь ашиглалтад оруулах арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр, Төрийн өмчийн хороо (Ц.Нанзаддорж)-нд тус тус даалгасугай.

 

6. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх асуудлыг судлан шийдвэрлэхийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Сангийн сайд Ч.Улаан, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нарт даалгасугай.

 

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                              Н.АЛТАНХУЯГ

 

 

Барилга, хот байгуулалтын сайд                                        Ц.БАЯРСАЙХАН