A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 12 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр Дугаар 193 хот

ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2014 оны 191-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Жагсаалт шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 100 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлд "2012 он" гэснийг "2013 он" гэж өөрчилсүгэй.

2. Мөн тогтоолын хавсралтаар баталсан "Гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалт"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай./Энэ тогтоолын хавсралтад ЗГ-ын 2013-5-4-ний 160-р тогтоолоор нэмэлт орсон/

3. Тогтоолыг хэрэгжүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Хөдөлмөрийн сайд Я.САНЖМЯТАВ