Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Аймгийн Засаг даргын дэргэдэх Өсвөр үе, Залуучуудын аймгийн шигшээ баг байгуулж ажиллах журам, Спортын амжилт гаргасан тамирчдыг шагнаж урамшуулах/

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

2006 оны 11 дүгээр

сарын 08-ны өдөр                                                                                      Дугаар 382                                                                                                Даланзадгад                                                                          

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ 

 


Монгол Улсын Биеийн тамир спортын тухай хуулийн 4, 18 дугаар зүйл, Засгийн газрын 2005 оны 189 дүгээр тогтоолуудад заасны дагуу Өмнөговь аймгийн иргэн буюу харъяат нь аймгийнхаа нэрийн өмнөөс олон улс, тив, дэлхий, олимпын болон улс, үндэсний наадам, тэмцээн уралдаануудад амжилттай оролцож, медальт байранд шалгарсан тамирчид, багш дасгалжуулагчдын авъяас, ур чадварыг дэмжиж, спортын амжилтыг ахиулах зорилгоор аймгийн Засаг даргын “Нөөц хөрөнгө зарцуулах журам”-ын 3.1, 3.12 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг.Спортын өндөр амжилт гаргасан тамирчдыг шагнах, “Аймгийн Засаг даргын дэргэдэх Залуучууд, өсвөр үеийн аймгийн шигшээ баг” байгуулж ажиллах журмыг хавсралтаар баталсугай.

Хоёр. Өсвөр үе, залуучуудын шигшээ багийн тамирчидтай гэрээ байгуулан, урамшууллыг журмын дагуу олгож, улирал тутамд үнэн зөв тайлагнаж, үр дүнтэй ажиллуулахыг Биеийн тамир спортын хороо /С.Түвшинбаяр/-нд үүрэг болгосугай.

Гурав. Тус захирамж гарсантай холбогдон 1997 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн а/222, 2005 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 69 дүгээр захирамжуудыг хүчингүй 

Хавсралт: 3 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                            Б.БАДРАА