A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр

Улаанбаатар хот

ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2013 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь Хүний хөгжил санд 2013 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, тус сангаас зарцуулах хөрөнгийн хэмжээ, эрсдэлийн нөөц хөрөнгийн хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдох хязгаарлалтыг тогтоох, зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Хүний хөгжил сангийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2013 ОНЫ ТӨСВИЙН

3 дугаар зүйл. Хүний хөгжил сангийн төсөвт 2013 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 397,580.8 сая төгрөгөөр, төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:

Хэвлэх

д/д

Төсвийн ерөнхийлөн захирагч

Дүн /сая.төгрөгөөр/

1

Сангийн сайд

329,275.2

1.1.Татварын ерөнхий газар

329,275.2

1.1.1.Хүний хөгжил сангийн тухай хуулийн

3.2.2-т заасан орлого

329,275.2

2

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд

68,305.6

2.1.Төрийн өмчийн хороо

68,305.6

2.1.1.Хүний хөгжил сангийн тухай хуулийн

3.2.1-д заасан орлого

68,305.6

/Энэ зүйлийг 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4 дүгээр зүйл. Хүний хөгжил сангийн төсвөөс 2013 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 282,799.5 сая төгрөгөөр баталж, төсвийн ерөнхийлөн захирагч нарт доор дурдсан төсөв зарцуулах эрхийг олгосугай:

Хэвлэх

д/д

Төсвийн ерөнхийлөн захирагч

Дүн /сая төгрөгөөр/

1

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд

274,151.5

1.1.Төр хариуцан төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэл

12,151.5

1.2.Иргэдэд олгох бэлэн мөнгө

262,000.0

2

Сангийн сайд

179,145.0

2.1.Засгийн газрын бондын хүүгийн төлбөр

8,648.0

2.2.Урьдчилгаа мөнгө, зээлийн үндсэн төлбөрт

62,397.0

2.3.Засгийн газрын бондын үндсэн төлбөрт

108,100.0

2.4.Эрсдэлийн нөөц хөрөнгө

0.0

/Энэ зүйлийг 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5 дугаар зүйл. Хүний хөгжил санд 2013 оны төсвийн жилд хуримтлуулах мөнгөн хөрөнгийн хэмжээг 0.0 төгрөгөөр баталсугай.

Хэвлэх

/Энэ зүйлийг 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

ГУРАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

6 дугаар зүйл. Энэ хуулийг 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД