A

A

A

Бүлэг: 1979

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

Аймгийн Засаг даргын 2012 оны 04 сарын 19-ний өдрийн а/194 дүгээр захирамжаар хүчингүйд тооцсон.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Цахим тоглоомын газрын ажиллах журам/

2007 оны 11 дүгээр 21 –ний өдөр Даланзадгад

Дугаар 509

“Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн “ж”, “л” дэх заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг. “Цахим тоглоомын газрын ажиллах журам”-ыг хавсралтаар баталсугай.

Хоёр. Журмыг хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулахыг сумдын Засаг дарга нарт даалгасугай.

Гурав. Журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтэст даалгасугай.

ЗАСАГ ДАРГА С.ЭРДЭНЭБАТ

2008 оны 3 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлийн 2886 дугаарт бүртгэсэн

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2012 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр

Дугаар А/194

Улаанбаатар хот

Захирамж хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын "а" дахь заалт, Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан "Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам"-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон "Арц хамгаалах тухай" 2004 оны 115, "Журам батлах тухай" 2007 оны 509, "Гялгар уут хэрэглэхийг хориглох тухай" 2008 оны 654 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2.Дээрх захирамжуудыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн улсын нэгдсэн бүртгэлийн сангаас хасуулахыг Хууль зүйн хэлтэс /Ч.Баярмаа/-т даалгасугай

ЗАСАГ ДАРГА Б.БАДРАА