A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • “УЛСЫН САЙН МАЛЧИН”, “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ФЕРМЕР”, “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ МАЛЧДЫН БҮЛЭГ”, “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ”, “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИА
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар 13

Улаанбаатар хот

"УЛСЫН САЙН МАЛЧИН", "УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ФЕРМЕР", "УЛСЫН ТЭРГҮҮНИЙ МАЛЧДЫН БҮЛЭГ", "УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ", "УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН" ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Болзлын шаардлага хангасан: а) Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн малчин Очирын Ванданцэрэн, Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн малчин Банзадын Пүрэвжав;

-Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 6 дугаар багийн малчин Баймухаметын Талгат, Алтанцөгц сумын Хаш багийн малчин Жумагажын Аманбек;

-Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Аараг багийн малчин Цагаанхүүхэний Бавуудорж, Галуут сумын Үнэгт багийн малчин Лувсан-Ёндонгийн Баатарцогт, Жаргалант сумын Өлзийт-Өндөр багийн малчин Уухааны Мэндбаяр;

-Булган аймгийн Дашинчилэн сумын 3 дугаар багийн малчин Доржийн Лавмэдэх, Могод сумын Жаргалант багийн малчин Нямын Чулуунбаатар, Сайхан сумын Сайхан-Овоо багийн малчин Шагдарын Дамдинсүрэн;

-Говь-Алтай аймгийн Дарив сумын Хужирт багийн малчин Сэр-Одын Дүйнцэнсүрэн, Тонхил сумын Алтайн-Оргил багийн малчин Самдангийн Даваажав; -Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн малчин Жалцавын Хүрэлбаатар;

-Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Аманшанд багийн малчин Дэрэмийн Бадгар, Сайхандулаан сумын 3 дугаар багийн малчин Доржийн Чулуунбат;

-Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн малчин Хийрэвийн Басан; -Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр багийн малчин Балжиннямын Балдорж;

-Дундговь аймгийн Сайнцагаан сумын Тэвш багийн малчин Үржингийн Чимид-Очир, Адаацаг сумын 4 дүгээр багийн малчин Галягийн Бүдсүрэн;

-Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур багийн малчин Балданноровын Энх-Амгалан, Ургамал сумын Баян-Улаан багийн малчин Банзрагчийн Шагдаржав, Сантмаргац сумын Баян-Улаан багийн малчин Жорхооны Чойжилжав;

-Орхон аймгийн Баян-Өндөр сумын Малчин багийн малчин Даваажавын Бат-Очир;

-Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1 дүгээр багийн малчин Лувсанчүлтэмийн Цэдэнбалжир, Бүрд сумын 3 дугаар багийн малчин Гомбожавын Золжаргал, Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн малчин Найгалын Төмөрбат;

-Өмнөговь аймгийн Булган сумын Дал багийн малчин Чисрэнгийн Одбаяр;

-Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 1 дүгээр багийн малчин Сумъяагийн Хүрэл-Эрдэнэ, Асгат сумын Өлзийт багийн малчин Цэрэндоржийн Буджав, Халзан сумын 3 дугаар багийн малчин Жамбын Мөнхсүрэн;

-Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн малчин Лхамаахүүгийн Батням;

-Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багийн малчин Ням-Осорын Мөнхтөр, Баяндэлгэр сумын Байдлаг багийн малчин Санжаажавын Зул, Сэргэлэн сумын Хөшиг багийн малчин Жамъяандоржийн Монхор;

-Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн малчин Цээсүрэнгийн Цэндээ, Тэс сумын 1 дүгээр багийн малчин Гомбожавын Дорж, Зүүнговь сумын Өгөөмөр багийн малчин Тогоонямын Төгсжаргал;

-Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн малчин Санжжавын Давааням, Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн малчин Лааганы Шаравдорж, Баянзүрх сумын Эмт багийн малчин Пүрэвжавын Мягмаржав;

-Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн малчин Дэжидийн Дашням, Дуут сумын Хөхбэлчир багийн малчин Бямбажавын Амгаланбаяр, Зэрэг сумын Бураа багийн малчин Довдонгийн Сүхбат;

-Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багийн малчин Юмжавын Чулуун, Жаргалтхаан сумын Баянцогт багийн малчин Намжилдоржийн Баатардагва нарыг "Улсын сайн малчин"-аар;

б) Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер Пүрэвсүрэнгийн Сосорыг "Улсын тэргүүний фермер"-ээр;

в) Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн "Бяцхан" малчдын бүлгийг "Улсын тэргүүний малчдын бүлэг"-ээр;

г) Баян-Өлгий аймгийн Сагсай сумын "Көкөнис" хоршоо;

-Булган аймгийн Сэлэнгэ сумын "ИНТОСЭ" ХХК;

-Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын "Ургац хүдэр" ХХК;

-Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын "Сэлэнгэ тариа" ХХК;

-Сэлэнгэ аймгийн Түшиг сумын "Бооцын тариа" ХХК;

-Сэлэнгэ аймгийн Сант сумын "Монгол газар шим" ХХК;

-Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын "Суварган тамир" ХХК;

-Төв аймгийн Жаргалант сумын "Хад хөшиг" ХХК;

-Төв аймгийн Сүмбэр сумын "Таван-Эрдэнэ групп" ХХК;

-Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын "Өндөрхаан" ХК-ийг "Улсын тэргүүний тариаланч хамт олон"-оор;

д) Архангай аймгийн Эрдэнэбулган сумын "Од-КР" хоршооны агрономич Самдангийн Янжинлхам;

-Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ногоочин Битикийн Музикан;

-Булган аймгийн Сэлэнгэ сумын ногоочин Баасанжавын Бадрах;

-Говь-Алтай аймгийн Шарга сумын ногоочин Долгорын Цогт-Очир;

-Дархан-Уул аймгийн Орхон сумын ногоочин Шоохорын Банди;

-Дархан-Уул аймгийн Орхон сумын ногоочин Доржнамжилын Доржбат;

-Дорнод аймгийн Баяндун сумын ногоочин Аюушийн Өлзийсайхан;

-Орхон аймгийн Жаргалант сумын "Бүтлийн Ундарга" ХХК-ийн механикжуулагч Доржготовын Хуяг;

-Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын ногоочин Даваадагвын Батзориг;

-Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын "Баяндулаан-Уул" ХХК-ийн механикжуулагч Нямжавын Хишигсүрэн;

-Төв аймгийн Борнуур сумын ногоочин Дайдангийн Очирхүү;

-Төв аймгийн Жаргалант сумын механикжуулагч Лхагвацэрэнгийн Бүрэнхишиг;

-Төв аймгийн Жаргалант сумын ногоочин Жамъянхорлоогийн Баатарсүрэн;

-Увс аймгийн Тариалан сумын ногоочин Өнөрбаянгийн Агваандорж;

-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ногоочин Лхаажавын Сарантуяа;

-Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ногоочин Пүрэвсэлэнгийн Баярмагнай;

-Ховд аймгийн Ховд сумын ногоочин Бурылбайн Адилхан;

-Ховд аймгийн Жаргалант сумын ногоочин Шудаханы Илкен нарыг "Улсын тэргүүний тариаланч"-аар тус тус шалгаруулж шагнасугай.

2. "Улсын сайн малчин", "Улсын тэргүүний малчдын бүлэг, "Улсын тэргүүний фермер" "Улсын тэргүүний тариаланч хамт олон", "Улсын тэргүүний тариаланч"-д олгох цом, тэмдэг, үнэмлэх, дурсгалын зүйлд шаардагдах хөрөнгийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2013 оны төсвийн багцаас санхүүжүүлэхийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад зөвшөөрсүгэй.

3. "Улсын сайн малчин", "Улсын тэргүүний фермер", "Улсын тэргүүний малчдын бүлэг", "Улсын тэргүүний тариаланч", "Улсын тэргүүний тариаланч хамт олон"-оор шалгарсан малчид, тариаланчид, иргэдийг орон нутгаас ирэх, буцах тээврийн болон Улаанбаатар хотод байрлуулах, сурталчлах зардалд шаардагдах 33.7 (гучин гурван сая долоон зуун мянган) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

4. "Улсын сайн малчин", "Улсын тэргүүний фермер", "Улсын тэргүүний малчдын бүлэг", "Улсын тэргүүний тариаланч", "Улсын тэргүүний тариаланч хамт олон"-оор шалгарсан малчид, фермер, тариаланчдыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах, тэргүүний арга туршлагыг нь нэвтрүүлэх талаар холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.БАТТУЛГА