A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр

Дугаар 3

Улаанбаатар хот

"ӨМНӨД БҮСИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ" ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн нутаг дахь цахилгаан түгээх өндөр хүчдэлийн шугам сүлжээ, дэд станцын үйл ажиллагааг хариуцсан "Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" төрийн өмчит хувьцаат компанийг шинээр үүсгэн байгуулсугай.

2. "Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" төрийн өмчит хувьцаат компанийн дүрмийг батлуулж шилжих хөрөнгө, өөрийн хөрөнгө болон хувьцааны тоог гаргаж төрийн өмчид бүртгүүлэн зохих хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагааг нь эхлүүлэх, мэргэжлийн боловсон хүчнээр хангах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Эрчим хүчний сайд М.Сономпил, Төрийн өмчийн хороо (Ц.Нанзаддорж)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эрчим хүчний сайд М.СОНОМПИЛ