A

A

A

Бүлэг: 1979

/ЗД-ын 2018 оны А/545 дугаар захирамжаар хүчингүй болсон/

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2003 оны 3 дугаар

сарын 25-ны өдөр Дугаар 68 Даланзадгад

МАЛ НЯДАЛГААНЫ ТУСГАЙ ЦЭГТЭЙ БОЛГОХ ТУХАЙ

Нэг. “Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн 14-1-1-ийг үндэслэн сумын мал нядалгааны тусгай цэгийг мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан байр орчинд уламжлалт аргаа ашиглан 2003 оны 5 дугаар сарын 01-ний дотор зохион байгуулж бий болгохыг сумдын Засаг дарга, Мал эмнэлэг үржлийн албаны эзэд нарт даалгасугай.

Хоёр. “Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн 14-1-2, Хүнс хөдөө аж ахуйн сайдын 2000 оны А/32 дугаар тушаалын дагуу тухайн сумын нутаг дэвсгэрээс төвлөрсөн хэрэгцээнд нийлүүлэхээр гаргах малыг сумын мал нядалгааны тусгай цэгт мал эмнэлгийн хяналтын дор нядалж, махыг нь тамгалж гэрчилгээ сертификат олгон баталгаажуулж байхыг сумдын Засаг дарга, Мал эмнэлэг үржлийн албаны эзэд, иргэд, малчдад үүрэг болгосугай.

Гурав. Энэхүү захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг Стратегийн, төлөвлөлт бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс /О.Бадарч/, Хөдөө аж ахуйн газар /Г.Алтангэрэл/, хэрэгжилтэнд байнга хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газар /Ж.Гамбаа/-т тус тус даалгасугай.

ЗАСАГ ДАРГА С.СУМЪЯА

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар А/545

Улаанбаатар хот

Захирамж хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдпагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь заалт, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.3ахиргааны актын үндэслэл болж буй хуулийн заалт хүчин төгөлдөр байх шаардпагад нийцэхгүй болсон, эрх зүйн зөрчил үүссэн Өмнөговь аймгийн Засаг даргын 2003 оны 03 сарын 12-ны өдрийн "Бага насны хүүхдийн эндэгдлийн шалтгаанд дүгнэлт хийж авах арга хэмжээг сайжруулах тухай" 51, 2003 оны 03 сарын 25-ны өдрийн "Мал нядалгааны тусгай цэгтэй болгох тухай" 68, 2007 оны 11 сарын 21-ний өдрийн "Журам батлах тухай'"510, 2006 оны 11 сарын 08-ны өдрийн "Журам батлах тухай" 382, 2008 оны 05 сарын 13-ны өдрийн "Журамд өөрчлөлт оруулах тухай" 213 дугаар захирамжуудыг тус тус хүчингуй болгосугай.

2.Хэм хэмжээ тогтоосон Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжууд хүчингуй болсон тухай Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэдэгдэж, захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн сангаас хасуулах арга хэмжээ авахыг Хууль, эрх зүйн хэлтэс /О.Ганзориг/-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА Н.НАРАНБААТАР