Хэвлэх DOC Татаж авах
МАЛ НЯДАЛГААНЫ ТУСГАЙ ЦЭГТЭЙ БОЛГОХ ТУХАЙ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

2003 оны 3 дугаар

сарын 25-ны өдөр                                                                                                   Дугаар 68                                                                                                 Даланзадгад




МАЛ НЯДАЛГААНЫ ТУСГАЙ ЦЭГТЭЙ БОЛГОХ ТУХАЙ

Нэг. “Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн 14-1-1-ийг үндэслэн сумын мал нядалгааны тусгай цэгийг мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан байр орчинд уламжлалт аргаа ашиглан 2003 оны 5 дугаар сарын 01-ний дотор зохион байгуулж бий болгохыг сумдын Засаг дарга, Мал эмнэлэг үржлийн албаны эзэд нарт даалгасугай.
Хоёр. “Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн 14-1-2, Хүнс хөдөө аж ахуйн сайдын 2000 оны А/32 дугаар тушаалын дагуу тухайн сумын нутаг дэвсгэрээс төвлөрсөн хэрэгцээнд нийлүүлэхээр гаргах малыг сумын мал нядалгааны тусгай цэгт мал эмнэлгийн хяналтын дор нядалж, махыг нь тамгалж гэрчилгээ сертификат олгон баталгаажуулж байхыг сумдын Засаг дарга, Мал эмнэлэг үржлийн албаны эзэд, иргэд, малчдад үүрэг болгосугай.
Гурав. Энэхүү захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг Стратегийн, төлөвлөлт бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс /О.Бадарч/, Хөдөө аж ахуйн газар /Г.Алтангэрэл/, хэрэгжилтэнд байнга хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газар /Ж.Гамбаа/-т тус тус даалгасугай.


 

 

ЗАСАГ ДАРГА                                                               С.СУМЪЯА