A

A

A

Бүлэг: 1979

/Өмнөговь аймгийн ЗД-ын 2015-12-08-ны а/666 дугаар захирамжаар хүчингүй болгосон/

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2003 оны 2 дугаар

сарын 27-ны өдөр Дугаар 43 Даланзадгад

УЛСЫН ХИЛ ХАМГААЛАЛТАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

Хилийн дэглэм, журам зөрчин хариулгагүйгээр улсын хилд тулсан, хил зөрчсөн малын эздийг тогтоотол хил хамгаалах байгууллагын хариулганд авч түүнд зарцуулсан зардлыг тооцон төлүүлэх жишиг үнийг хавсралт 1-ээр, зардлыг мөнгөөр төлөх боломжгүй тохиолдолд малаар төлөх зах зээлийн дундаж жишиг үнийг хавсралт 2-оор тус тус баталсугай.

Нэг. Хилийн 7, 8 дугаар отрядын дарга нарт даалгах нь:

1.Хилийн инженерийн тоног төхөөрөмжийг гэмтээснээс түүнийг сэргээн засварлах болон хилд тулсан, хил зөрчсөн малыг хил давахаас хамгаалан саатуулах, улмаар эзнийг нь иртэл хариулж, малласан зэргээс гарсан зардлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж, хил хамгаалах байгууллагын данс бүртгэлд тусган, хил хамгаалалтанд туслах аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлд тайлагнаж байх.

2.Хилийн заставаас 50 км дотор нутаглаж буй айлын хүмүүсээс өвдөж эмнэлгийн яаралтай тусламж авах зайлшгүй шаардлага гарсан үед застав, отрядоор дамжуулан тэдэнд тусламж үзүүлэн харъяа суманд нь мэдэгдэж байх.

1.Хил орчмын нутаг дэвсгэр дээр байрлах айл өрх, хүн малын тоо, нутаглах газрын нэр, улсын хил болон сумаас хэдэн км-т байгааг тогтоон ХЦ-ийн 0131, 0166 дугаар ангийн удирдлагад улирал бүр албан бичгээр мэдэгдэж байх.

2.Хил орчмын нутаг дэвсгэр болон хилийн бүс зурваст мөрдөх журмын биелэлтэнд хяналт тавьж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, түүнийг тухай бүр нь Хууль зүй, төрийн захиргааны хэлтэст мэдэгдэж байх.

3.Монгол Улсын Хилийн тухай хууль болон Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Улсын хил хамгаалалтанд иргэдийг оролцуулах журам”-ыг сумын нийт иргэдэд сурталчлах ажлыг төрөл бүрийн хэлбэрээр зохион байгуулж, үр дүнг нь хил хамгаалахад туслах хүчний зөвлөлийн тайлангаар ирүүлж байх.

4.Хил орчмын нутаг дэвсгэрт нутаглаж буй айл өрхөд зөвшөөрөгдсөн газраас өөр газар зөвшөөрөлгүй нүүж буух, мал оруулахыг хориглох.

5.Байгаль цаг уурын онцлог өөрчлөлтөөс бусад тохиолдолд малаа хариулгагүй орхисноос улсын хил зөрчих, хилд тулах явдал гаргуулахгүй байж хилийн зурваст хариулгатай мал байлгах журмыг ард иргэдэд тайлбарлан ойлгуулах.

ЗАСАГ ДАРГА С.СУМЪЯА