Хэвлэх DOC Татаж авах
АЖЛЫН ХЭСЭГ ТОМИЛОХ ТУХАЙ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ
АЖЛЫН ХЭСЭГ ТОМИЛОХ ТУХАЙ

2008 оны 01 сарын 04 өдөр Булган





Дугаар 02

Аймгийн ИТХ-ын XII хуралдааны 12/01 тоот тогтоолын 2-1 дэх заалтыг үндэслэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас ТОГТООХ НЬ:
1. Аймгийн хэмжээнд 2008 оныг “Залуучуудын жил” болгон зарласантай холбогдуулж тус ажлыг зохион байгуулах аймгийн комиссыг хавсралтаар баталсугай.
2. “Залуучуудын жил”-ийн ажлын удирдамж, төлөвлөгөө гарган биелэлтийг хангуулах талаар сум, төрийн болон төрийн бус байгууллагуудыг удирдлага зохион байгуулалтаар хангаж жилийн ажлын дүнг хагас, бүтэн жилээр ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулахыг аймгийн Засаг дарга, жилийн ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн дарга /М.Оюунбат/-д даалгасугай.


                                                                                                        ДАРГА                                                                          Ц.ЭНХБАТ