Хэвлэх DOC Татаж авах
ДЭД ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭдИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ
ДЭД ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

2008 оны 04 сарын 02 өдөр Булган





Дугаар 67

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 70 дугаар тогтоолоор батлагдсан “Атрын III аян” тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийг үндэслэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас ТОГТООХ НЬ:
Нэг. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийг I хавсралтаар, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг II хавсралтаар, шаардагдах хөрөнгийн хэмжээг III хавсралтаар, уг хөтөлбөрийг зохион байгуулах аймгийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг IV хавсралтаар тус тус баталсугай.
Хоёр. Аймгийн Засаг дарга М.Оюунбатад ДААЛГАХ НЬ:
1.Аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг
2008 оноос эхлэн жил бүрийн Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын болон аймгийн төсөвт тусган хэрэгжүүлэх
2. “Атрын гуравдугаар аян” тариалангийн хөгжлийн Үндэсний дэд хөтөлбөр аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг жил бүрийн 12 сарын 20-ны дотор багтаан ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулах.


                                                          ДАРГА                                                                            Ц.ЭНХБАТ