Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
ЖУРАМ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ

2008 оны 03 сарын 27 өдөр Булган





Дугаар 62

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйл, Төрийн өмчийн хорооны 42 дугаар тогтоолыг Үндэслэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас ТОГТООХ нь:
1. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг дам түрээслүүлэх журмыг хавсралтаар ¹1-ээр, Орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, төсөвт байгууллагуудын түрээсээр эзэмшүүлж байгаа байрны түрээсийн 1 ам метр талбайн төлбөрийн хэмжээг хавсралт ¹ 2-оор тус тус баталсугай.
2. Үл хөдлөх хөрөнгийн түрээслүүлж буй талбайн хэмжээг баталгаажуулан түрээсийн гэрээнд тусгах, орон нутгийн эд хөрөнгийг хуулийн бусад этгээд, иргэдэд дам түрээслүүлснээс орох орлогыг орон нутгийн түрээсийн орлогын дансанд төвлөрүүлж, жилийн эцэст тооцоо нийлсэн акт үйлдэж байхыг аймгийн ЗДТГазрын СЭЗБЗХэлтэс, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн дарга эрхлэгч нарт даалгасугай.
3. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг дам түрээслүүлэх журмыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг дарга / М. Оюунбат/-д даалгасуай.
4. Энэхүү тогтоолыг 2008 оны 04 дүгээр сарын 01-нээс эхлэн дагаж мөрдсүгэй.


                                                                                                                         ДАРГА                                                   Ц. ЭНХБАТ