A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗТХС-ын 2018 оны 264 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/ЗТХС-ын 2018 оны 264 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/

ЗАМ ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ

2012 оны 12 сарын 28-ны өдөр Дугаар 120 Улаанбаатар хот

Журмыг батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Төмөр замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1,15 дугаар зүйлийн 15.1.10 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1."Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам"-ыг нэгдүгээр хавсралтаар,"Гэрчилгээжүүлэх ажлын хэсгийн ажиллах журам"-ыг хоёрдугаар хавсралтаар, Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объект, үйл ажиллагааг гэрчилгээжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг гуравдугаар хавсралтаар, Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объект, үйл ажиллагааны гэрчилгээний тодорхойлолтыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү журмуудыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ё.Манлайбаяр/-т үүрэг болгосугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Зам, тээвэр,барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 41 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД А.ГАНСҮХ

/ЗТЯ-ны 2015.03.12-ны 61 дүгээр тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав./