Хэвлэх DOC Татаж авах
2008 ОНД ОЙГООС БЭЛТГЭХ ХЭРЭГЛЭГЭЭНИЙ МОДНЫ ДЭЭД ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ

БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН ТОГТООЛ
2008 ОНД ОЙГООС БЭЛТГЭХ ХЭРЭГЛЭГЭЭНИЙ МОДНЫ ДЭЭД ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ

2008 оны 02 сарын 05 өдөр Булган





Дугаар 40

“Ойн тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 1.4, 29 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас ТОГТООХ НЬ:
Сумдаас 2008 онд ойгоос бэлтгэх хэрэглэгээний модны дээд хязгаарыг
хавсралтаар баталсугай.
Ойгоос бэлтгэх хэрэглэгээний модны дээд хязгаарт багтаан иргэн, аж ахуй
нэгж, байгуулага бүрээр бэлтгэх модны хуваарийг хэлэлцэн баталж, мөрдүүлэхийг сумдын ИТХ-д зөвлөсүгэй.
Энэхүү тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн ИТХ-ын
Төлөөлөгч, аймгийн МХГазрын дарга /П.Дамба/-д үүрэг болгосугай.


                                                                                 ДАРГА                                                                Ц.ЭНХБАТ