Хэвлэх DOC Татаж авах
ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД БАЙГУУЛАХ ТУХАЙ

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

2013 оны  1 дүгээр                                                                                                                                                                                     Улаанбаатар
сарын 26-ны  өдөр                                                                                     Дугаар 30                                                                                        хот

 

ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД БАЙГУУЛАХ ТУХАЙ

 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 3.1.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:



1. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн арилжааг зохион байгуулах үүрэг бүхий “Хөдөө аж ахуйн бирж” төрийн өмчит хуулийн этгээдийг байгуулсугай.

 

2. “Хөдөө аж ахуйн бирж” төрийн өмчит хуулийн этгээдийн дүрмийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлэхийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад даалгасугай.


        
3. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2013 оны төсвийн багцад “түүхий эд, бүтээгдэхүүний бирж байгуулах, түүхий эдийн агуулах байгуулах” зориулалтаар тусгагдсан 5.0 (таван) тэрбум төгрөгийн зориулалтыг өөрчлөн “Хөдөө аж ахуйн бирж” төрийн өмчит хуулийн этгээдэд оруулах хөрөнгөд шилжүүлэх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

 


          

Монгол Улсын Ерөнхий сайд                                                   Н.АЛТАНХУЯГ

 

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд                                                 Х.БАТТУЛГА