A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар 27

Улаанбаатар хот

УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, 15 дугаар зүйлийн 3, Автотээврийн тухай хуулийн 17.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Тээврийн хэрэгслийн оношилгоо, хяналт зохицуулалтын алба"-ыг "Автотээврийн үндэсний төв" улсын төсөвт үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулсугай. /ЗГ-ын 2013-10-5-ны 336-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2. "Автотээврийн үндэсний төв" улсын төсөвт үйлдвэрийн газрын дүрэм болон батлагдсан орон тооны дээд хязгаарт багтаан зохион байгуулалтын бүтцийг нь баталж мөрдүүлэхийг Зам, тээврийн сайд А.Гансүхэд даалгасугай. /ЗГ-ын 2013-10-5-ны 336-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

3. "Автотээврийн үндэсний төв" улсын төсөвт үйлдвэрийн газрын үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж, ажил, үйлчилгээний орлогыг нь улсын төсөвт бүрэн төвлөрүүлж байхыг Сангийн сайд Ч.Улаан, Зам, тээврийн сайд А.Гансүх нарт даалгасугай. /ЗГ-ын 2013-10-5-ны 336-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

4. Тээврийн хэрэгслээс ялгарч байгаа утаан дахь хорт бодисын хэмжээг оношилгоо хийхдээ тодорхойлдог болох чиглэлээр холбогдох арга хэмжээ авахыг Зам, тээврийн сайд А.Гансүхэд даалгасугай.

5. Цаашид тээврийн хэрэгслийн оношилгоо, хяналт зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгон шинэчлэх талаар санал боловсруулан холбогдох тооцоо судалгааг хийж Засгийн газарт танилцуулахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Зам, тээврийн сайд А.Гансүх нарт даалгасугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай" Засгийн газрын 2009 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 213 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Зам, тээврийн сайд А.ГАНСҮХ