Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Орон нутгийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх журам /

ГОВЬ- АЛТАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Орон нутгийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх журам /

2004 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Алтай хот





Дугаар 40

“Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хуулийн 21-р зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хуралдаанаас ТОГТООХ НЬ:
Нэг: “ Орон нутгийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх журам”-ыг хавсралтаар баталсугай.
Хоёр: орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой үйлдвэр аж ахуйн газруудад энэхүү журмын дагуу өмчийн төлөөлөл томилон хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга /Н.Жанчивдорж/-д даалгасугай.


ДАРГА Б.ДОРЖДАГВА




НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.ИВШИНХОРОЛ