A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 2 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 44

Улаанбаатар хот

ЭКСПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮНД ХӨНДЛӨНГИЙН ХЯНАЛТ ХИЙЛГЭХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Оюутолгой" ХХК-ийн баяжуулах үйлдвэрээс экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүнд хөндлөнгийн хяналт хийх лабораторийн шинжилгээг "Геологийн төв лаборатори" төрийн өмчит үйлдвэрийн газраар гүйцэтгүүлж байх техник, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Төрийн өмчийн хороонд даалгасугай.

2. Лабораторийн шинжилгээ хийхэд нэмж шаардагдах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл болон "Геологийн төв лаборатори" ТӨҮГ-ыг Лондонгийн металлын биржийн гишүүн байгууллагаар бүртгүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хянаж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ