Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Аймгийн Орон нутгийн өмчит байгууллагуудын өмч хамгаалах байнгын зөвлөлийн ажиллах журам/

ГОВЬ- АЛТАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Аймгийн Орон нутгийн өмчит байгууллагуудын өмч хамгаалах байнгын зөвлөлийн ажиллах журам/

2002 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Алтай хот





Дугаар 56

Монгол улсын “ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31-р зүйлийн 4-р заалтыг үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаанаас ТОГТООХ НЬ:
Нэг: Аймгийн Орон нутгийн өмчит байгууллагуудын өмч хамгаалах байнгын зөвлөлийн ажиллах журмыг хавсралтаар баталсугай.
Хоёр: Журмыг 2002 оны 12-р сарын 01-нээс эхлэн мөрдөж ажиллахыг орон нутгийн өмчит байгууллагуудын удирдлагуудад даалгасугай.
Гурав: Журмын хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллахыг Орон нутгийн өмчийн алба / Биндэрьяа/-д даалгасугай.


ДАРГА Б.ДОРЖДАГВА




НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.ИВШИНХОРОЛ