Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Аймгийн хэмжээнд зар сурталчилгаа явуулах нийтлэг журам/

ГОВЬ- АЛТАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Аймгийн хэмжээнд зар сурталчилгаа явуулах нийтлэг журам/

2002 оны 12 дүгээр сарын 12-ны өдөр Алтай хот





Дугаар 66

Монгол улсын сурталчилгааны тухай хуулийн 9-1, 9-4 дэхь заалтыг үндэслэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хуралдаанаас ТОГТООХ НЬ:
Нэг: Аймгийн хэмжээнд зар сурталчилгаа явуулах нийтлэг журмыг хавсралтаар баталсугай
Хоёр: Энэ журмыг мөрдөж ажиллахыг сумдын ИТХ-ын Тэргүүлэгчид, Засаг дарга нарт даалгасугай
Гурав: Зар сурталчилгааны ажлын явц, зохион байгуулалтыг жилд нэг удаа ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж байхыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга / С.Ившинхорол/-д үүрэг болгосугай.


ДАРГА Б.ДОРЖДАГВА




НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.ИВШИНХОРОЛ