A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • БОСГО ҮНЭ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мөрдөх журмыг
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 3 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 68

Улаанбаатар хот

БОСГО ҮНЭ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мөрдөх журмыг сонгоход баримтлах босго үнэ"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай. (Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2018 оны 129 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)

2. Энэ тогтоолоор батлагдсан босго үнийг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мөрдөн ажиллахыг бүх шатны Төсвийн ерөнхийлөн захирагч, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Босго үнэ батлах тухай" Засгийн газрын 2006 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2007 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Сангийн сайд Ч.УЛААН