A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 3 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 72

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ СТАТУС ОЛГОХ ТУХАЙ

Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын 3.6, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний 117.1-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "МИАТ" ТӨХК-д Үндэсний агаарын тээвэрлэгч статус олгосугай.

2. Үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ" ТӨХК-ийн удирдлага, менежментийг сайжруулах бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Зам, тээврийн сайд А.ГАНСҮХ