Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам /

ГОВЬ- АЛТАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам /

2003 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Алтай хот





Дугаар 46

Монгол улсын Иргэний хуулийн 88-р зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28-р зүйлийг үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаанаас ТОГТООХ НЬ:
Нэг. “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам”-ыг хавсралтаар баталсугай.
Хоёр. Журмыг 2003 оны 12-р сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдөж ажилласугай.
Гурав. Орон нутгийн өмчийн байгууллага бүрт энэхүү журмыг хүргүүлж хэрэгжилтэнд нь байнгын хяналт тавьж ажиллахыг Орон нутгийн өмчийн алба /С.Биндэрьяа/-д даалгасугай.


ДАРГА Б.ДОРЖДАГВА




НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.ИВШИНХОРОЛ