Хэвлэх DOC Татаж авах
СТРАТЕГИЙН ХҮНСИЙГ ЭКСПОРТЛОХ, ИМПОРТЛОХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТҮР ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ


2013 оны 3 дугаар сарын 2-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 77

 


СТРАТЕГИЙН ХҮНСИЙГ ЭКСПОРТЛОХ, ИМПОРТЛОХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТҮР ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ


Хүнсний тухай хуулийн 6.8-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журмыг хавсралт ёсоор баталсугай. /Энэ тогтоолын хавсралтад ЗГ-ын 2015-8-10-ны өдрийн 329-р тогтоолоор нэмэлт, өөрчлөлт, ЗГ-ын 2015-10-19-ний өдрийн 414-р тогтоолоор нэмэлт тус тус орсон/

2. Энэхүү журмыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                               Н.АЛТАНХУЯГ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд                                            Х.БАТТУЛГА