A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 3 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 78

Улаанбаатар хот

ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ, БҮРЭЛДЭХҮҮН БАТЛАХ ТУХАЙ

Хүнсний тухай хуулийн 18.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн дүрмийг 1 дүгээр, Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

/ Энэ тогтоолын 2-р хавсралтад ЗГ-ын 2016-1-18-ний өдрийн 49-р тогтоолоор өөрчлөлт орсон /

2. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.БАТТУЛГА