A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 3 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 84

Улаанбаатар хот

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭЭЛЖИТ ТООЛЛОГЫН МӨРӨӨР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хөдөө аж ахуйн тооллогын дүнг газарзүйн мэдээллийн сантай холбосон нэгдсэн систем бүрдүүлж нийтэд ил тод мэдээлэх арга хэмжээ авч, ээлжит тооллого хооронд мэдээллийн санг шинэчилж байхыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад даалгаж, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханд зөвлөсүгэй.

2. Хөдөө аж ахуйн тооллогын нэгдсэн тайланг иж бүрнээр 2013 оны I улиралд багтаан Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам болон шаардлагатай бусад яам, байгууллагад албан ёсоор хүргүүлэх арга хэмжээ авахыг Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханд зөвлөсүгэй.

3. Хөдөө аж ахуйн тооллого, судалгааны үр дүнг эдийн засгийн хөгжлийг төлөвлөх, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, салбарын бодлого боловсруулахад ашиглаж байхыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.БАТТУЛГА