A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 2 дугаар сарын23-ны өдөр

Дугаар 60

Улаанбаатар хот

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1. Монгол Улсад 2013 онд хөдөлмөр эрхлэх хавсралтад заасан аж ахуйн нэгж, байгууллагын гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнд зохих журмын дагуу зөвшөөрөл олгож, Оюутолгой төсөл дээр ажиллаж байгаа 1500 гадаад ажилтны хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгахыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт даалгасугай.

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

2. "Бэйк соек констракшн" компанийн 177, "Жянши уотэр энд хайдропауэр констракшн" компанийн 360, "Халла инженеринг энд констракшн" корпорацийн 360, "Чайна гео инженеринг" корпорацийн 52, "Чайна машинару индустри констракшн групп" компанийн 224, "Чайна рейлвей фирст групп" компанийн 326, "Чайна жансу жанда констракшн" компанийн 902, "Хунан констракшн инженеринг" группын 6 инженер, техникийн болон мэргэжлийн ажилтныг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.

3. Энэхүү тогтоолын дагуу ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2013 онд багтаан буцаан гаргах ажлыг зохион байгуулж дүнг Хөдөлмөрийн яаманд мэдэгдэхийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Зам, тээврийн сайд А.Гансүх, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Хөдөлмөрийн сайд Я.САНЖМЯТАВ