Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Орон нутгийн өмчит хуулийн этгээд хөрөнгө олж авах, данснаас хасах журам/

ГОВЬ- АЛТАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Орон нутгийн өмчит хуулийн этгээд хөрөнгө олж авах, данснаас хасах журам/

2002 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Алтай хот





Дугаар 55

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай Монгол улсын хуулийг хэрэгжүүлэх, орон нутгийн эзэмшилт , ашиглалтыг сайжруулах зорилгоор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаанаас ТОГТООХ НЬ:
Нэг: “ Орон нутгийн өмчит хуулийн этгээд хөрөнгө олж авах, данснаас хасах журам”-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай
Хоёр: Шинэчилсэн журам гарсантай холбогдуулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2001 оны 22-р тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгосонд тооцсугай.
Гурав: Энэхүү журмыг орон нутгийн өмчийн байгууллага бүрт хүргүүлж журмын хэрэгжилтэнд байнгын хяналт тавьж ажиллахыг Орон нутгийн өмчийн алба / Н.Биндэрьяа/-д даалгасугай.


ДАРГА Б.ДОРЖДАГВА




НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.ИВШИНХОРОЛ