Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлд санал өгөх , лиценз эзэмшигчдийн үйл а

ГОВЬ- АЛТАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
ЖУРАМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлд санал өгөх , лиценз эзэмшигчдийн үйл ажиллагаанд хяналт тавих журамд нэмэлт өөрчлөлт оруулах/

2006 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Алтай хот





Дугаар 65

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хуралдаанаас ТОГТООХ НЬ:
Нэг: Ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлд санал өгөх , лиценз эзэмшигчдийн үйл ажиллагаанд хяналт тавих журамд нэмэлт өөрчлөлт оруулж хавсралтаар баталсугай.
Хоёр: Дээрхи журмыг мөрдөж ажиллахыг аймгийн Засаг дарга /Р.Цогтбаатар/-д үүрэг болгосугай.


ДАРГА Б.ДОРЖДАГВА




НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.ӨЛЗИЙХҮҮ