A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 3 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 92

Улаанбаатар хот

2013 ОНД АГНАХ, БАРИХ АГНУУРЫН АМЬТНЫ ТОО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Амьтны тухай хуулийн 26.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Тусгай зориулалтаар 2013 онд угалз 15, тэх 32, халиун буга 10, саарал чоно 50, бор гөрөөс 40, зэрлэг гахай 10 толгойг агнуулах, идлэг шонхор шувуу 20 хүртэл толгойг барих, 200 толгой тул загас барьж буцаан тавиулахаар тус тус тогтоосугай. /ЗГ-ын 2013-8-16-ны 297-р тогтоолоор нэмэлт орсон/

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.ОЮУН