Хэвлэх DOC Татаж авах
ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

ГОВЬ- АЛТАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

2005 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Алтай хот





Дугаар 12

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16.3 дахь заалт, Засгийн газрын 2005 оны 2 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас ТОГТООХ НЬ:
Нэг: Аймгийн мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх , урьдчилан сэргийлэх сангийн дүрмийг нэгдүгээр хавсралтаар, сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2-р хавсралтаар баталсугай.
Хоёр: Сангийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилж, сан бүрдүүлэх талаар тодорхой ажил зохион байгуулж ажиллахыг сангийн удирдах зөвлөлийн дарга
/Б.Дорждагва/-д үүрэг болгосугай.
Гурав: Сум орон нутгийнхаа онцлогт тохируулан мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх сан байгуулж ажиллахыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга нарт даалгасугай.


ДАРГА Б. ДОРЖДАГВА




НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т. ӨЛЗИЙХҮҮ