A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ БОНХЯ,ҮХААЯ, ЭМЯ-ийн сайдын хамтарсанА-68/А-29/62 тоот хамтарсан тушаалаар хүчингүй
Бүлэг: 1979

БОНХЯ,ҮХААЯ, ЭМЯ-ийн сайдын хамтарсан А-68/А-29/62 тоот хамтарсан тушаалаар хүчингүй

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙД,

ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД,

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2013 оны 03 дугаар Дугаар А-74/А-37/76 Улаанбаатар

сарын 12-ны өдөр хот

Жагсаалт батлах тухай

"Химийн хорт болон аюултай бодисын тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

Монгол улсад 2013 онд Хөдөө аж ахуйд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, хэрэглэх хэмжээг 1 дүгээр, Газар тариалангийн зориулалтаар ашиглаж болох химийн бордооны жагсаалт, хэрэглэх хэмжээг 2 дугаар, Мал эмнэлгийн ариутгал, халдваргүйтлийн зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, хэрэглэх хэмжээг 3 дугаар, Ахуйн хортон, шавьж мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн зориулалтаар ашиглаж болох бодисын жагсаалт, хэрэглэх хэмжээг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.

Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарт үүрэг болгосугай.

Энэ тушаал гарсантай холбогдуулан "Жагсаалт батлах тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А-81/А/36/94 дугаар тушаал, 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А-74/А/39/77 дугаар тушаалуудыг тус тус хүчингүйд тооцсугай.