Хэвлэх DOC Татаж авах
ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРИЙН ЖИШИГ ҮНЭ ТОГТООХ ТУХАЙ

ГОВЬ- АЛТАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРИЙН ЖИШИГ ҮНЭ ТОГТООХ ТУХАЙ

2003 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Алтай хот





Дугаар 47

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 26,28-р зүйл , Монгол улсын Засгийн газрын 2001 оны 134-р тогтоолыг үндэслэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хуралдаанаас ТОГТООХ НЬ:
Нэг: Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн жишиг үнийг хавсралтаар баталсугай.
Хоёр: Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн санхүүгийн тайлан балансад бүртгэлтэй эд хөрөнгийг тухайн этгээд нь байгууллага иргэдэд түрэээслүүлсэний орлогын 30 хувийг Орон нутгийн өмчийн албаны дансанд сар бүр төвлөрүүлж байхыг Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн дарга, /захирал/ нарт үүрэг болгосугай
Гурав: Тогтоолын биелэлтэд байнгын хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Орон нутгийн өмчийн алба / С.Биндэрьяа/-д даалгасугай


ДАРГА Б. ДОРЖДАГВА




НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С. ИВШИНХОРОЛ