A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 3 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 123

Улаанбаатар хот

ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Замын-Үүд" хилийн боомтын ачааны автомашины шалган нэвтрүүлэх цогцолбор, уг цогцолбороос гаалийн рентген хяналтын талбай хүртэлх 2.3 км хатуу хучилттай авто зам болон гаалийн рентген хяналтын талбайн өргөтгөлийн ажлыг 2013 оны 6 дугаар сарын 15-ны дотор, гаалийн рентген хяналтын талбайгаас төмөр замын шилжүүлэн ачих терминал хүртэлх 8.7 км хатуу хучилттай авто замыг 2013 оны 10 дугаар сарын 15-ны дотор багтаан хийж гүйцэтгүүлэхэд шаардагдах 33.0 (гучин гурав) хүртэлх тэрбум төгрөгийг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д зөвшөөрсүгэй.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан ажлыг хугацаанд нь шуурхай, чанартай хийж гүйцэтгэхэд өөрийн эрхлэх ажлын хүрээнд дэмжлэг үзүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Сангийн сайд Ч.Улаан, Гадаад харилцааны сайд Л.Болд, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Зам, тээврийн сайд А.Гансүх, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Д.Бэхбат нарт тус тус даалгасугай.

3. Хөгжлийн банкны санхүүжилтийн үндсэн болон хүүгийн төлбөрт шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусган шийдвэрлэж байхыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР