A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 107

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Монгол цэрэг бүтээн байгуулалтад" хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийн явц, дүнг жил бүрийн IҮ улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэд даалгасугай.

3. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг түшиглэн цэргийн алба хаагчдад мэргэжлийн боловсрол олгох ажлыг хамтран зохион байгуулахыг Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нарт үүрэг болгосугай.

4. Бүтээн байгуулалтын томоохон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх ажилд цэргийн алба хаагчдыг оролцуулах арга хэмжээ авч ажиллахыг Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Зам, тээврийн сайд А.Гансүх, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Эрчим хүчний сайд М.Сономпил нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Батлан хамгаалахын сайд Д.БАТ-ЭРДЭНЭ