A

A

A

Бүлэг: 1979

МХЕГ-ын 2014 оны 04 сарын 16-ны 164-р хүчингүй болсон

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2013 оны 4 сарын 13-ны өдөр Дугаар 83 Улаанбаатар хот

Шувуу, шувууны гаралтай бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох тухай

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, "Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалт, Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага (OIE), Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO)-ын мэдээллийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.БНХАУ-д А(H7N9) вирүсын халдвар дэгдэж шувуу болон хүнд халдварлаж хүний амь нас эрсдэж халдварын голомт тэлж байгаа тул тус улсаас бүх төрлийн шувуу, шувууны гаралтай бүтээгдэхүүнийг импорлохыг 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар хориглосугай.

2.Энэ тушаал гарсантай холбогдуулан улсын хилээр нэвтэрч байгаа мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний хяналт шалгалтыг чангатган, ариутгал халдваргүйтгэлийн арга хэмжээг сайжруулж ажиллахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, хилийн боомт бүхий аймгийн мэргэжлийн хяналтын газар, хилийн мэргэжлийн хяналтын албадад даалгасугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Хориг цуцлах тухай" Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 314 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хилийн мэргэжлийн хяналтын газар /Л.Төгсбаяр/-т үүрэг болгосугай.

ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Д.ГҮНЬБАЗАР